ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДСАНААС НИЙСЛЭЛД СҮҮЛИЙН 4 ЖИЛИЙН ДОТОР 140 ОСОЛ ГАРЧЭЭ

2018-06-22  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль дүрэм, стандартыг хангаагүйн улмаас сүүлийн 4 жилийн долтор 140 осол гарсан байна. Ослын

  • 64 буюу 45,7% нь барилгын,
  • 9 буюу 6,5% нь эрчим хүчний,
  • 24 буюу 17,5% нь уул уурхай, хөнгөн хүнсний салбаруудад тус тус гарсан байна.

Энэ онд л гэхэд нийт 8 үйлдвэрлэлийн осол гарснаас 5 нь ЦЕГ-т шалгагдаж, үлдсэнд нь НМХГ зохих арга хэмжээг  авч ажиллажээ.

АЖЛЫН БАЙРНЫ ОРЧИН НӨХЦӨЛӨӨС БОЛЖ ХАМГИЙН ИХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ ГАРДАГ

Осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн 15% удирдлагын тогтолцооноос, 30% ажлын байрны орчин нөхцөлөөс, 20% техникийн эвдрэл гэмтлээс, үлдсэн хувь нь хүний хүчин зүйлээс хамаарсан гэх дүгнэлт гарсан байна.

Мөн ослын үүсэл шалтгааныг судалж үзэхэд,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26-р зүйлийн 26.2 дахь заалтад заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах санхүүжилтийг гаргадаггүй, 9-р зүйлийн 9.1.3 дах заалтад заасан машин механизм, тоног төхөөрөмжийн хөдөлгөөнт хэсгийн хаалт хамгаалалт хийгээгүй, үйлдвэрийн зориулалттай машин механизм, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага хангаагүйн улмаас эндэгдэл  гарах шалтгаан болдог байна.

ӨРГӨХ МАШИН МЕХАНИЗМД ГАРСАН ЗӨРЧЛҮҮД

НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс өргөх машин мяханизмтай холбоотой шалгалтыг мөн хийж гүйцэтгэжээ. Үүний үр дүнд он гарсаар өргөх машин механизм тэдгээрийн бичиг баримтад гарсан зөрчил 95 буюу 8,7%, Лифтний эзэмшигч тэдгээрийн мэргэжлийн инженер томилоогүй зөрчил 107 буюу 9,7%, тоног төхөөрөмжийн сэлбэг, нөөцгүй зөрчил 88 буюу 8%, грашид лифтний тоног төхөөрөмж хадгалж байршуулсан зөрчил 45 буюу 3,5% гарчээ.

 

 

Н.САРУУЛТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?