ИРГЭДИЙН ХОГ ТҮҮХ САНААЧИЛГА ЭРЧЭЭ АВЛАА

2018-06-23  

Зун болж иргэд "агаарт гарах" нэрийдлээр уул усны ойролцоо хонож өнжин, наргиж цэнгэх явдал ихэсдэг.  Ингэхдээ хогоо  хогийн цэгт хаядаг иргэд тун цөөн, ихэнхдээ буусан газраа тэр чигт нь хаяад явдаг. Тэгвэл ойр орчмынхоо хогийг түүж, байгалиа хамгаалахыг бусдад уриалж буй Хог түүх аян иргэдийн дунд давалгаалж байна. Тэд ихэнхдээ нуур, голын эрэг дагуух хогийг түүж байгаа юм. Хог  цэвэрлэж байгаа иргэдийн дийлэнх нь залуучууд, эрчүүд байгаа бөгөөд зарим аавууд хүүхэдтэйгээ хамт хог түүж байгаа нь хүүхдэд зөв үлгэр дуурайл өгч байгаа хэлбэр гэж үзжээ. Үүний тод жишээ бол хоггүй орчныг уриалсан "Эко мини төсөл"-ийг эхлүүлсэн аав хүү хоёр юм. Тэрээр Б.Ганбат хүү Г.Хүслэнтэйгээ хамт Шадивлан дахь зуслангийн ойр орчмоо цэвэрлэж, өглөө бүр 3 уут хог түүж байхаар төлөвлөн, түүж эхлээд байгаа юм байна. 

Х.ТҮВШИНЖАРГАЛ ХҮҮГИЙН ХАМТ  "ТЭРЭЛЖ"  ГОЛЫН ЭРГИЙГ ЦЭВЭРЛЭСЭН БАЙДАЛ 

Мөн  энэ сарын 21-нд сурагчдын амралтаар хөдөө гарсан 8-12 насны хүүхдүүд нутаг орноо цэвэрлэж, хогноос нь салгахад өөрсдийн хувь нэмрээ оруулж 40 шуудай хог түүжээ. 

Иргэд өөрсдийн санаачилгаар хогоо түүж байгаа нь ганцхан нийслэлд биш орон нутагт ч хэрэгжээд эхэлсэн байна. Өчигдөр л гэхэд 19 хүний бүрэлдэхүүнтэй “Хогондоо” баг Хэнтий аймгийн Хар зүрхний Хөх нуурт хүрч нуурыг бүтэн тойрч эрэг орчмын хог хаягдлыг түүцгээжээ. 

 

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Wooooow mundg 2018-06-24
Zochin:Wooooow mundg 2018-06-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?