ЭМИЙН САНГИЙН ЗҮГЭЭС ТАЛИЙГААЧИЙН АР ГЭРИЙНХЭНТЭЙ УУЛЗААГҮЙ БАЙНА

2018-06-26  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд орших “ЭКО ШИНЭС” гэх Эмийн сангийн үүдэнд 11 настай хүү нас барсан харамсалтай хэрэг гарсан. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна. Талийгаачийн ар гэрийнхэн эмийн сангийн төмөр хашлага руу унжиж байсан цахилгааны ил утаснаас болж, хүүхэд эндсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Гэтэл одоог хүртэл тус эмийн сангийн зүгээс талийгаачийн ар гэрийнхэнтэй нь холбогдоогүй байна. Хүүгийн аав Б.Бямбадорж “Миний хүүгийн үхэлд энэ байгууллага хариуцлага хүлээх ёстой. Бид өмгөөлөгч авна, задлан шинжилгээний хариу удвал мөнгөтэй хүмүүс нь мөнгө өгөөд хэрэгсэхгүй болгочихвий гэж айж байна” гэлээ.

Харин талийгаачийн ээж Ч.Мөнхсайхан  “Албан газрынх нь хүмүүс яагаад бүхэл бүтэн хүний аминд хүрчихээд байхад ирж уузахгүй байгаа юм бэ. Ийм зүйл миний хүүгээр дуусгавар болоосой гэж хүсч байна” гэлээ.  Талийгаач хүү эмийн сан орохоор яваагүй,  найзуудтайгаа тоглохоор гарсан бөгөөд найзуудаасаа хамгийн түрүүнд хаалгыг барьж авсан байна. Түүнийг хаалгаас барьсны дараа биед нь хүрэхэд тог цохиж байсан гэж найз нь хэлжээ.

Одоогоор уг хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?