ГЭР ОРНООСОО ДАЙЖСАН ХҮНИЙ ТОО ШИНЭ РЕКОРД ТОГТООВ

2018-06-28  

"Дэлхийн дүрвэгсдийн өдөр" 6-р сарын 20-нд тохиож НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газраас шинэ тайлан гаргажээ. Тайланд тэмдэглэснээр, 2017 оны эцсийн байдлаар дайн дажин, хүчирхийллийн улмаас гэр орноосоо дайжсан хүн 68 сая 500 мянга болсон нь дэлхийн түүхэнд хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.

Мөн өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын төлөөлөгч Эдуардс хэвлэлд хандаж хэлсэн үгэндээ "НҮБ-ын гаргасан "Гэр орноосоо дайжиж буй асуудлын бүх дэлхийн хандлага" тайланд ашигласан тоо баримт бол НҮБ, улс орнуудын засгийн газар, хамтын ажиллагааны байгууллагаас эх үүсвэртэй юм гэжээ. “Энэ бол маш чухал тайлан. Аргагүйн эрхэнд гэр орноосоо дайжсан бүх хүнд дэлхий нийтээрээ анхаарал хандуулахыг хүсье. Энэ хүмүүсийн ихэнх нь хөгжиж буй орны иргэд, бүх дүрвэгсдийн гурваны хоёр нь таван улсын харьяат юм.”

Эдуардсын дурдсан таван улс бол Афганистан, Өмнөд Судан, Мьянмар, Сири, Сомали юм. НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газар : Энэ 5 орны аль нэг нь мөргөлдөөнөө зогсоовол бүх дэлхийн дүрвэгсдийн тоо хэмжээ, нөхцөл байдлыг өөрчлөхөд асар их хувь нэмэр оруулна гэжээ.

Дэлхийд хамгийн олон дүрвэгсэд хүлээн авсан орон Турк улс байна. Тус улсын нутаг дэвсгэрт 3.5 сая дүрвэгсэд байгаа ба тэдний ихэнх нь Сирийн ард иргэд ажээ. Дүрвэгсдийн тоог тухайн улсын хүн амтай харьцуулсан үзүүлэлтээр хамгийн их нь Бельги юм гэж тус тайланд тэмдэглэжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газрын өндөр албан тушаалтан Филипп Гранди "Одоо дэлхийн дүрвэгсдийн асуудлыг зохицуулахад шинэ ерөнхий арга зүй боловсруулж, сөрөг нөлөөнд автсан улс орон, бүс нутагт туслах шаардлагатай. Хэдэн сард багтаан “Дэлхийн дүрвэгсдийн гэрээ”-г НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэлцүүлнэ. НҮБ-ын гишүүн орнууд тус гэрээг дэмжиж, дэлхий дахинд тулгамдаж буй дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлэхийг уриалж байна гэжээ. 

 

 

 

Эх сурвалж : Cиньхуа агентлаг

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?