НАС БАРСАН ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ЦУГЛААН БОЛНО

2018-06-28  

Маргааш 16.00 цагт Цаг бусаар амиа алдсан бяцхан хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлэх олон нийтийн цуглаан зохион байгуулахаар болжээ. Тус цуглаан нь Тусгаар тогтнолын талбайд буюу Тэнгис кино театрын гадна талбайд болох юм.

Цуглаанд ирэх хүмүүс хүүхдийнхээ тоглоомоос авчирч болохоос гадна ирсэн хүүхдүүдэд буяны зэд буюу ааруул чихэр гэх мэт зүйлсийг бэлдэж ирж өгөх боломжтой хэмээн зар түгээж байна.

2018 оны эхний таван сарын байдлаар 833 хүүхэд золгүй явдалд өртжээ. Үүнээс амь насаа алдсан 34, амиа хорлосон 16, зам тээврийн ослоор амь эрсдсэн найм, бусад шалтгаанаар арав, нийт 68 хүүхэд амь насаа алдсан байна.

Дээрх арга хэмжээг зохион байгуулагчдаас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 88103324 дугаарын утсаар холбогдох боломжтой.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
холбоо:эвийдэээ даанч хэцүү нийгэм юм даа 2018-06-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?