НААДМЫН ТАСАЛБАРЫГ НЭГ ХҮНД ХОЁРООС ИЛҮҮ ОЛГОХГҮЙ

2018-06-28  

Үндэсний Их баяр наадмын тасалбарыг ирэх сарын 7-ноос эхлэн нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан худалдаална.

Драгон, Дүнжингарав, Мишээл, Зургаан буудлын Оргил төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргажээ.

Наадмыг Төв цэнгэлдэхэд үзэх тасалбар гурван төрлийн багцаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байх ба үнийн хувьд 24 мянган төгрөг байна.

Түүнчлэн нэг хүнд хоёроос илүү тасалбар олгохгүй байхаар төлөвлөжээ.

Наадмын тасалбарыг онлайнаар худалдахгүй гэж зохион байгуулагчмэдэгдлээ.

 

 

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?