НААДМААР ХУУШУУР, ХУДАЛДААНЫ 610 ЦЭГ АЖИЛЛАНА

2018-06-29  

Өнгөрсөн жил наамдаар үйлчилгээ эрхлэх 800 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 610 зөвшөөрөл олгохоор болсон байна. Учир нь талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, нэгдсэн стандарттай, харицлагатай байх үүднээс  ААН- байгууллагуудыг түлхүү урьж оролцуулж байгаа аж. 

Баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд 400, Хүй долоон худагт 210 ААН-д үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгосноос 

•           Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг,

•           Хүй 7 худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг ажиллуулахаар шийдвэрлэжээ. 

Хоолны үйлчилгээг явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалт явуулах юм. Хүй долоон худаг дахь "Монгол наадам" цогцолборт бэлэг дурсгал, тоглоом худалдах цөөн тооны зөвшөөрөл олгох бөгөөд ямар тоглоом худалдах, ямар үйлчилгээ үзүүлэх стандарт бүхий жагсаалт гаргаснаа ААН-үүдэд хүргүүлсэн байна. Түүнчлэн наадмаар Цэнгэлдэх хүрээлэнд найм, Хүй долоон худагт 37 боловсон жорлон  ажиллуулахаар болж, бүх бие засах газрыг засч, ашиглахад бэлэн болгосон байна.

Хүүхдийн тоглоомын хувьд нийслэлийн бүх дүүрэгт тоглоомууд угсрагдаж байгаа юм. Харин осол гарсантай холбогдуулан үндэсний паркийн үйл ажиллагаа бүрэн зогсоосон бөгөөд наадмаар ажиллахгүй юм байна. 

НМХГ-аас 350 албан хаагч, хоёр явуулын лабораторитойгоор таван цэгт байршиж мах, айрганд шуурхай шинжилгээ хийн, байнгын хяналт тавьж, ард иргэдийн аюулгүй байдлыг хангахаар болжээ. 

НААДМААР ЭДГЭЭР ЗҮЙЛСИЙГ ХИЙХИЙГ ХОРИГЛОНО

Наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх 610 ААН-үүд дараах зүйлсийг хийхийг хатуу хориглолоо.

-Гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх болон төвлөрсөн худалдаа эрхлэх

-Шорлог хуушуур гэх мэт халуун бүтээгдэхаүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдаалах

-Халаасан хоолоор үйлчлэх

-Майонез,өндөг, крем, хиам зэргийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүн худалдах

-Зөвшөөрөлгүй цэгт гэр, асар, сүүдрэвч барих

-Хүний эрүүл мэнд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа үйлчилгээ эрхлэх

-Хог хаягдлыг ил задгай хаях

-Согтууруулах ундаа, тамхи худалдах зэргийг хатуу хориглох юм байна.

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?