ЗАСГИЙН ГАЗРААС БОНДУУДЫН ӨР ТӨЛБӨРТ 753,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЖЭЭ

2018-06-29  

Сангийн яамнаас “Чингис бонд”,  “Дим сам” бондуудын эргэн төлөлт ямар байдалтай байгаа талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газраас энэ онд 3,8 их наяд төгрөгийн бондын хүүг төлөх ёстой юм байна. Үүнээс энэ зургадугаар сард 753,3 тэрбум төгрөгийг төлжээ. Хөнгөлөлттэй гадаад зээлийн хүүгийн төлбөрт 27,6 тэрбум, “Чингис” бондын хүүнд 61,8 тэрбум төгрөг, “Дим сам” бондын хүүнд 370,5 тэрбумыг төлөөд байгаа аж. Харин дотоодын өр буюу “Сайн малчин”, “Сайн хувьцаа” зэрэг хөтөлбөрийг санхүүжүүлэхээр гаргасан үнэт цаасны эргэн төлөлтөд 293,4 тэрбум төгрөгийг төлж барагдуулжээ. Эдгээр төлбөрийг барагдуулахдаа өндөр хүүтэй өр зээл тавихгүйгээр шийдсэн гэж Сангийн яамнаас онцоллоо.

 

 

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?