2 ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

2018-07-02  

Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ, хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Иргэдэд хогоо түүнгээ хөдөлгөөн хийх, хог хаяхгүй дадлыг өөртөө хэвшүүлэх, бусдад хог хаяхгүй байх сэдэл төрүүлэх олон талын ач холбогдолтой “Гүйе!, Түүе!” аяны хүрээнд зохион байгуулж буй хоёр дахь удаагийн хог цэвэрлэх үйл ажиллагаанд “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, 9 дүүргийн нийт 200 сайн дурын залуучууд оролцож 2 тн хог хаягдлыг цэвэрлэв. Энэхүү үйл ажиллагаанд Бодибилдинг фитнессийн хамгийн өндөр чансаатай “Азийн Гран При” тэмцээний ялагч болсон 11 тамирчин, тус холбооны олон улсын шүүгчид, бусад тамирчид оролцож, залуучуудыг уриалан үлгэр дуурайл үзүүлж байгаагаараа онцлог юм.

Мөн Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг уг үйл ажиллагаанд оролцож, цэцэрлэгт хүрээлэндээ хог хаяхгүй, ухамсартай амарч зугаалахыг нийслэлчүүддээ уриаллаа. “Гүйе!, Түүе!” аяны энэ удаагийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотын гудамж, талбайд иргэд бид өөрсдөө хог тарьж байна. Иргэн бүр хогийн саванд хогоо хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно.

Нийслэлийн иргэдэд хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяхгүй байх хандлагыг төлөвшүүлэхээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Гүйе!, Түүе!” аян бөгөөд цаашид бид тогтмол зохион байгуулах тул иргэд, ААН, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна” гэлээ.

Тус аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав дагуу хуримтлагдсан 54,02 тонн хог хаягдлыг 5 дугаар сарын 26-ны өдөр 1,408 залуучуудын оролцоотой цэвэрлэсэн гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?