Тэр тун жижиг байсан гэдэг, үеийнхнээсээ. Энэ нь ч нөлөөлсөн байх магадлалтай. Тэр Барселонад ирсэн хойноо л 14 настай охинтой үерхэж болзох болсон. Гэвч охины тал ч, өөрийн тал ч энэ болзоог дэмжээгүй учир төдөлгүй холдсон. Дараа нь Playboy сэтгүүлийн загвар өмсөгч, гоё бие хаатай Лусина Саласартай нэг хэсэг роман үүсгэсэн. Гэвч энэ нь мөн удаан үргэлжлээгүй. Энэ романаас хойш дээрх хоёр бүсгүйн дундач болох хөөрхөн шаргал үст Антонеллаг сонгосон. 2012 онд Антонелла анхны хүүгээ төрүүлсэн. Хүүдээ зориулж Месси зүүн хөлөндөө шивээс хийлгэж, Тиаго гэж нэрлэсэн. 2015 онд удаах хүү Матео нь мэндэлсэн. Энэ цагаас хойш Месси гэрсэг амьдралд шилжсэн. Чөлөөт цагаа голдуу л гэр бүлдээ зориулсан. Амжилт нь ч тогтвортой дээшилсэн байдаг. Антонеллагийн хувьд тун даруухан, хоёр хүүгээ өсгөхөд гол анхаарлаа хандуулдаг байна. Тэр элдэв селфи хийх, түүнийгээ дэлгэх дургүй байна. Фабригастай гэр бүлийн найз .
Ц.ХИШГЭЭ