НААДМЫН ӨДРҮҮДЭД БОРООТОЙ БАЙНА

2018-07-03  

Наадам дөхсөн энэ үед цаг агаарын байдал ямар байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа.  

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долдугаар сард олон жилийн дунджаас 1-2,5 градусаар дулаан байх юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сард нэлээд халах төлөвтэй байгаа аж. Урьдчилсан мэдээнээс харвал 33-38 градус хүрч хална.   

Хэдий халах төлөвтэй ч хур тунадас олон жилийн дунджаар орох юм байна. Тухайлбал, энэ сарын 6-нд төв болон говийн бүсэд, 7-нд зүүн аймгуудын нутгаар бороотой байна. Харин сарын дунд үед нутгийн ихэнх хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, сэрүүснэ. Уулархаг газраар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус дулаан. Бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Тэгвэл сарын сүүлээр Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор өдөртөө 33-38 градус, бусад нутгаар 27-32 градус хүрч халах нь ээ.  

Наадмаар эхний өдөр нь халуун нартай байх ч баярын сүүлийн өдрүүдэд бороо орно. Мөн уулархаг нутгаар хур тунадас ширүүсч, усархаг бороо орж болзошгүй тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.

 

 

Т.САРУУЛТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?