НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2018-07-04  

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбит-Толгойтын уулзвараас Орбит Баянголын уулзвар хүртэлх 1.7 км авто замын их засварын ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр болсон.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:13 “Тахилт–Саппоро–3-р эмнэлэг”, Ч:47“Орбит–Ард кинотеатр” чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон байна.

Өнөөдөр буюу долоодугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас долоодугаар сарын 9-ний өдрийн 23:00 цаг хүртэлх хугацаанд доорх зураглалын дагуу явуулахаар тус тус шийдвэрлэсэн. Иймд иргэд та бүхэн дээрх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11323176 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авах болно гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?