2000 КМ ЗАМЫГ НОМ УНШИНГАА ТУУЛНА

2018-07-05  

 

Монголын нууц товчооны жимээр аялж,, эх түүх, өв соёлоо судлах, танин мэдэх Номтой аяллыг зохион байгуулахаар болжээ. Тус аяллыг Номын жор клуб блон Book cafe mongolia ТББ-ын хамт олон санаачилсан байна.  Аяллын баг хоёр машинаар 30 хүн явах бөгөөд энэ сарын  7-оос эхлэн дараах маршрутаар 7 өдөр 5 шөнө аялах юм.  



Аяллын чиглэл: Улаанбаатар хот → Хар зүрхний хөх нуур → Хангал нуур (Харилту нуур) → Бэрээвэн хийд → Бат Ширээт сум → Биндэр сум → Баян-Адарга сум → Дадал сум → Норовлин сум → Батноров сум → Өндөрхаан хот→ Жаргалтхаан → Дэлгэрхаан → Улаанбаатар



Үзэх газар:
- Хар зүрхний хөх нуур
- Хангал нуурт *МНТ Харилту нуур 
- Оцол арвангурван сансар 
- Өглөгчийн хэрэм 
- Хорхунаг Жубур 
- Хүйтний гол
- Айл харгана 
- Хатдын хөшөө 
- Рашаан хад 
- Цагаан чулуут 
- Дэлүн болдог 


- Нарст уул /Шихитугагийн дурсгалын самбар/
- Дуурлиг нарсны Хүннүгийн булш 
- Гурван нуур 
- Чингисийн гэрэлт хөшөө 
- Агац 
- Хажуу булаг 
- Балж гол 


- Боорчийн чулуун хөшөө
- Агу нуга 
- Дэгин жэгиний хавцал 
- Хэрлэнгийн хөдөө арал зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой юм. Аялах дуртай иргэд, аялагч, ном шимтэн уншигч хүн бүр энэхүү аялалд хамрагдах боломжтой аж. 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?