ОРОН СУУЦНЫ НЭГДҮГЭЭР ДАВХАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДГИЙГ БОЛИУЛНА

2018-07-05  

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн хоолны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг 3-р сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд хийсэн байна.

Нийт 203 нийтийн хоолны газарт шалгалт хийж,  1871 зөрчил илрүүлжээ. Үүний 72 хувийг нь арилгуулсан байна.  Шалгалтаар 64 аж ахуйн нэгж, иргэнд 38 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар дээрх хяналтын дүнг хэлэлцээд

1.Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газруудын үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлэх,

2.Хийн түлш үйлдвэрлэл, үйлчилгээндээ хэрэглэж буй газруудад стандарт, шаардлагад нийцүүлэх, зориулалтын бус газар бол хориглох,

3.Ил задгай худалдаа хийж буй иргэдэд зөвшөөрөл олгож буй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах,

4.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, зах, худалдааны төвүүдэд ил задгай хоол үйлчилгээ явуулж буй газруудад эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэхээр болсон юм.

Дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн бөгөөд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Улсын байцаагч нар хүний амь нас, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг сайтар хянаж, цэвэрлэгч засварчин шиг ажиллах биш зөрчил гаргасан бол шууд хааж бай” хэмээн үүрэгдлээ.

 

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?