ЖОЛООЧ НАР ШАТАХУУНД 600 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ИЛҮҮ ЗАРЦУУЛСАН

2018-07-06  

Зам тээврийн зөвлөлөөс өнөөдөр шатахууны үнийг бууруулах шаардлага тавьж, мэдээлэл хийлээ. Шатахууны үнэ он гарснаас хойш 3 удаа нэмэгдсэнийг тэд хэлж байгаа юм. Тухайлбал энэ оны нэгдүгээр сарын 17-нд 1610 төгрөг байсан А92 өчигдрийн байдлаар 1750 төгрөг бож 140 төгрөгөөр нэмэгдсэн байна. Ийнхүү он гарснаас хойш шатахууны үнэ нэмэгдсэнийг тооцож үзэхэд нийт жолоочийн халааснаас 600 тэрбум төгрөг гарсан байна гэж Зам тээврийн зөвлөлийн гишүүн Д.Болорсүрэн хэлсэн юм. Задруулвал зам тээврийн зөвлөлийн хийсэн судалгаагаар шатахуун үнэд орсноос хойш нэг жолооч сард 50 мянга орчим төгрөг илүү төлсөн байна. Монгол улсад нийт 1 сая орчим жолооч байгаа гэж үзвэл энэ нь 600 тэрбум орчим төгрөг болж байгаа юм байна.

Тиймээс Зам тээврийн зөвлөл Засгийн газар болон эрх баригч намд дараах шаардлагыг хүргүүлж байгаа юм.

  • 21 аймаг есөн дүүрэгт түгээж буй бүх төрлийн бензин, дизель шатахууны үнийг хямдруулах
  • Эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан “Шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулан бууруулахын зэрэгцээ улсын хэмжээнд ижил үнэтэй болгох”  гэсэн амлалтаа биелүүлэх

Шатахууны үнэд нөлөөлдөг хүчин зүйлс нь:

  • Нэгдүгээрт, Оросуудын зардаг үнэ
  • Хоёрдугаарт,  Оросуудын экспортын татвар
  • Гуравдугаарт, валютын ханшийн өсөлт буюу ханшийн эрсдэл
  • Дөрөвдүгээрт, шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгө, худалдааны санхүүжилтийн боломж бололцоо, түүний өртөг зардал,
  • Тавдугаарт, шатахууны агуулах дахь нөөц;
  • Зургаадугаарт, шатахууны онцгой албан татвар гэсэн 6 хүчин зүйл нөлөөлдгийг Монголбанк 2012 онд судалж гаргаж ирсэн байдаг байна. 

 

 

О.НАНСАЛМАА

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?