НААДМЫН ҮЕЭР ДҮНЖИНГАРАВ, МИШЭЭЛ ЭКСПОГООС ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

2018-07-07  

Наадамчид Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой юм.

Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны 07:00-09:00 цагт соёолон насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулж хөдөлгөөнийг зохицуулах ажээ.

Харин автомашины байршуулах зогсоолуудыг 7 ангилжээ. А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт долоон төрлийн зөвшөөрөл олгох юм.   Харин аль зогсоолын зөвшөөрлөөр хаана зогсч болохыг тухайн үед нь “Чиг заасан мэдээлэх самбар”-аар тодорхой мэдээллэх юм.

Зөвшөөрлийн талбайг ихэнхдээ ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн байна.

Тухайлбал, “Г” төрлийн зөвшөөрлийг СБД, СХД, БГД, ЧД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Энхтайвны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол дээр олгосон бол хоёр дахь нь ХУД, БЗД-ийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан Хурд хорооллын зүүн талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны зогсоолд байрлуулахаар зохион байгуулжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?