Яг одоо Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор НХГБХГ, ЗЦА хамтран ажиллаж байна. Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх олон нийтэд ойлгуулах зорилготой #Анхаарал_хариуцлага_эрсдэлгүй_орчин_аяныг 07 сарын 01-ний өдрөөс 09 сарын 01-ний хооронд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд: Улаанбаатар хотын 4 чиглэл /Баянзүрхийн товчоо, 22 –ын товчоо, Яармаг, 7 буудал, Налайх, Багахангайн пост/ хөдөө орон нутаг руу гарч байгаа иргэдэд хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийх, хүүхэд тээвэрлэлтэнд хяналт тавих ажлыг зохион байгуулж байна.
Хүүхэд, гэр бүл, залуучууд хөгжлийн газар