Хэдхэн хоногийн өмнөөс шатахууны үнэ нэмэгдэж АИ 92 - 1800 төгрөг, АИ - 95 2040, ДТ-2110, А 80- 1700 төгрөг болж тус бүр 50-130 төгрөгөөр нэмэгджээ.
Ингэснээр 2018 он гарсаар шатахууны үнэ гурван удаа нэмэгдээд байна. Эхний удаа шатахууны үнэ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд ганц хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулсан болж өнгөрснөөс өөр хариуцлага тэдэнд тооцоогүй. Гэвч түүнээс хойш дураараа авирлаж, Засгийн газраа шантаажилсан шатахуун импортлогчид өнөөдөр бүр хоёр удаа үнээ нэмээд байна.
Тиймээс иргэд эсэргүүцлээ илэрхийлэн өнөөдөр 12:30 болон 18:30 цагуудад нэг минутын турш дуут дохиогоо дуугаргах аянд нэгдэхийг уриалж байна.