ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСНААР ХЭН ХОЖИЖ, ХЭН ХОХИРОХ ВЭ?

2018-07-09  

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хууль зүй дотоод хэргийн яам санал авч эхэлсэн бөгөөд болж Хууль зүйн байнгын хороон дээр эхний дэмжлэгээ аваад байгаа билээ.  Гэвч энэ асуудал нийгэмд маргаан дэгдээгээд байна.  

Учир нь уг хуулийн төсөл батлагдвал Засгийн газар болон түүний харьяа газар агентлагуудын хууль бус олон шийдвэр тогтоолд хариуцлага тооцох боломжгүй болно гэж хуульчид, иргэний нийгмийнхэн үзэж байна.  

Хэрэв Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхээс гаргавал Захиргааны хэргийн шүүх дараах шийдвэрүүдийг хянах боломжгүй болно. Үүнд:

  • Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа /монгол улсын засгийн газрын шйдвэр, түүнийг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага /яам, агентлаг г.м/, төрийн захиргааны туслах байгууллага /газар, хэлтэс г.м/, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа/ 
  • Захиргааны шүүх дээр явж байгаа бүх хэрэг хүчингүй болно
  • Засгийн газраас гаргасан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжэээг шүүхээр хянахгүй.
  •  

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БҮХ ТОГТООЛ, ШИЙЛВЭР ХЯНАЛТААС ГАРНА

Засгийн газрын одоо хүчинтэй байгаа 4528 тогтоол бий. Харин Засгийн газрын харьяа агентлагийн 212, сайдын 829 тушаал шийдвэр байна.  Энэ бол бүх нийтээр дагаж мөрдөх ёстой, гадагш чиглэсэн актууд гэсэн үг. Гэвч энэ бүхэн хууль зөрчсөн, зөрчөөгүй бүгд шүүхийн хяналтаас гарна!

ТӨРИЙН ШИЙДВЭР, ТУШААЛЫН 50-ААС ИЛҮҮ ХУВЬ НЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧДӨГ

2017 онд Захиргааны хэргийн шүүх дээр 1772 нэхэмжлэх ирсэн бөгөөд үүний 1060-ийг шийдвэрлэн 712-ийг нь хүлээж аваагүй буцаасан байдаг.

Харин шийдвэрлэсэн хэргийн/1060/ талаас илүү буюу 54,4 хувь нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэртэй холбоотой  байна. Өөрөөр хэлбэл, Төрийн шийдвэр, тушаалын 50-аас илүү хувь нь хүний эрхийг зөрчдөг гэсэн үг. Хэрэв энэ хууль батлагдвал хүний эрх ингэж зөрчигдөх нөхцөл бүрдэх нь.

 

ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ 19 ХЭРГИЙГ ШУУД ХҮЧИНГҮЙ БОЛГОНО

Өнөөдрийн бхайдлаар Захиргааны хэргийн шүүх дээр:

  • Засгийн газрыг хариуцагчаар татсан – 19 хэрэг
  • Засгийн газрын гишүүнийг татсан – 66 хэрэг
  • Яамдыг хариуцагчаар татсан – 70 хэрэг
  • Харьяа агентлагийн шийдвэртэй холботой  – 679  хэрэг бүртгэлтэй байна. Хэрэв уг хууль батлагдвал энэ бүхэн бүгд шүүхийн хяналтаас гарах нөхцөл бүрдэх юм.

 

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ЗАСГИЙН ГАЗРЫГ ШҮҮХЭД ӨГӨХ НӨХЦӨЛГҮЙ БОЛНО

Төрийн бус байгууллагууд

  • Хүрэлэн буй орчин
  • Хүүхдийн эрх
  • Нийтийн эрүүл мэнд
  • Нийтийн өмчийг хамагаалах  гэсэн 4 үндсэн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Харин одоо Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхээс гаргавал энэ 4 асуудлаар шүүхэд хандах боломжгүй болно. Ингэснээр засгийн газар дээрх асуудлуудтай холбоотой эрх зөрчсөн шийдэр гаргасан ч хэрэгжээд л яваад байх боломж бүрдэх юм.

 

ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ӨРНӨХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
2016 оны сонгуулийн дараа 2235 төрийн албан хаагч улс төрийн шалтгаанаар ажлаас халагдсан байдаг. Тэд хөдөлмөрийн мрагаан өрнүүлж шүүхэд нэхэмжлэл гарган зарим нь ажилдаа буцаж орсон тохиолдол ч бий. Гэвч дээрх хууль батлагдвал, Захиргааны хэргийн шүүхээс гарсан Засгийн газрын харьяа яма, агентлагуудтай хөдөлмөрийн маргаан өрнүүлэх боломжгүй болох юм.

 

ТЕНДЕРИЙН МАРГААН ӨРНӨХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

2016 онд  - 60,

2017 онд - 38 тендерийн маргаан өрнөжээ. Энэ бол тендер шударга бус болдгийг харуулах жишээ. Гэвч хууль бус тендерээс болж хохирсон иргэд, байгууллагууд мөн л маргаан үүсгэх боломжгүй болно. Учир нь Засгийн газар, түүний харьяа байгууллагууд зарим тендерийг шууд хариуцдаг бөгөөд тэдний тендертэй холбоотой гаргасан шийдвэр, үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй болох юм.

Өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн шүх дээр 366 хэрэг явж байна. Түүний 50 орчим хувь нь шүүхийн хяналтаас гарах нөхцөл бүрдэх юм. Иймд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн заалтаа эргэн харахыг иргэд олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хуульчид хүсч, сануулж байна.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Л.ОЮУН-ЭРДЭНЭ VS Ц.ЭЛБЭГДОРЖ: ГУРВАН ҮГ, ГУРВАН "МЭДЭЭ"
Д.БУМДАРЬ: ОЛОН БИЕ ДААГЧ ГАРЧ ИРВЭЛ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ИНСТИТУЦИЧЛАЛ СУЛ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БОЛНО
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?