“UBike Ulaanbaatar” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа дугуй түрээсийн үйлчилгээ өнөөдрөөс нэвтэрч эхэллээ. Эхнйи ээлжинд 100 дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргасан бөгөөд түрээсийн дугуй 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөгийн төлбөртэй байх ажээ.
Дугуйг түрээсэлж унахын тулд утсан дээрээ “UBIKE Ulaanbaatar” аппликейшнийг татаж суулгана. Ингээд дансаа цэнэглэж, өөрт ойрхон зогсоолоос QR кодыг уншуулан түгжээг тайлснаар дугуйг унаж болох юм. Дугуйгаа унаж дуустал таны төлбөр гарсаар байх бөгөөд дугуйгаа дараагийн зогсоолд нь байршуулж, гараараа түгжсэний дараа төлбөр зогсох юм.
Түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо их тойруу дотор унах боломжтой. Хэрэв хамрах хүрээнээс өөр газраар дугуйг унасан тохиолдолд цаг тутам 500 төгрөг нэмэгдэж ажээ.
Дугуй түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор
Уг дугуйг монгол инженерүүд монгол хүний онцлогт тааруулан хийснээс гадна нараар цэнэглэгддэг GPS-ийг суурилуулж өгчээ. Ингэснээр дугуй хулгайд алдагдах нөхцөлгүй юм.
Дугуй түрээсийн үйлчилгээний нээлтэн дээр ирсэн иргэн Ц.Цэрэндаваа ийн сэтгэгдлээ илэрхийллээ:
Энэ үйлчилгээ нэвтэрснээрээ цаг, зав, бензин шатахуун хэмнэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Ер нь цаашид энэ үйлчилгээг өргөжүүлэх хэрэгтэй. Цаг хэмнэхээс гадна эрүүл мэндэд маш тустай. Угаасаа саяас дээш хүн амтай дэлхийн том хотуудын хүн амын талаас илүү хувь нь дугуй унаж хэвшсэн байдаг. Бид ч ийм болох эхнйи алхам тавиглдаа гэж бодож байна.
Түгжрэл дунд машинтайгаа нэг цаг зогсоход 1398 төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр дугуй түрээсэлж унавал энэ мөнгийг хэмнэхээс гадна энэ хэмжээгээр байгаль орчинд ээлтэй байх нь.
С.Шүрэнчимэг