ӨНӨӨДРӨӨС ДУГУЙ ТҮРЭЭСЭЛЖ УНАДАГ БОЛЛОО

2018-07-09  

“UBike Ulaanbaatar” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа дугуй түрээсийн үйлчилгээ өнөөдрөөс нэвтэрч эхэллээ. Эхнйи ээлжинд 100 дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргасан бөгөөд түрээсийн дугуй 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөгийн төлбөртэй байх ажээ.

Дугуйг түрээсэлж унахын тулд утсан дээрээ “UBIKE Ulaanbaatar” аппликейшнийг татаж суулгана.  Ингээд дансаа цэнэглэж, өөрт ойрхон зогсоолоос QR кодыг уншуулан түгжээг тайлснаар дугуйг унаж болох юм. Дугуйгаа унаж дуустал таны төлбөр гарсаар байх бөгөөд дугуйгаа дараагийн зогсоолд нь байршуулж, гараараа түгжсэний дараа төлбөр зогсох юм.

Түрээсийн дугуйг баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо их тойруу дотор унах боломжтой. Хэрэв хамрах хүрээнээс өөр газраар дугуйг унасан тохиолдолд цаг тутам 500 төгрөг нэмэгдэж ажээ.

Дугуй түрээсийн үйлчилгээтэй холбоотойгоор

  • Баруун 4-н зам
  • Зүүн 4-н зам
  • Тэдди төв
  • Сүхбаатарын талбай
  • Хүүхдийн 100
  • UBH центр
  • Хүүхдийн урлан бүтээх төв
  • Зайсан
  • Зайсан хилл
  • Жетро супермаркет  гэсэн нийт 10 зогсоол байгуулжээ.

Уг дугуйг монгол инженерүүд монгол хүний онцлогт тааруулан хийснээс гадна нараар цэнэглэгддэг GPS-ийг суурилуулж өгчээ. Ингэснээр дугуй хулгайд алдагдах нөхцөлгүй юм.

Дугуй түрээсийн үйлчилгээний нээлтэн дээр ирсэн иргэн Ц.Цэрэндаваа ийн сэтгэгдлээ илэрхийллээ:

Энэ үйлчилгээ нэвтэрснээрээ цаг, зав, бензин шатахуун хэмнэх боломж бүрдэж байна гэж үзэж байна. Ер нь цаашид энэ үйлчилгээг өргөжүүлэх хэрэгтэй. Цаг хэмнэхээс гадна эрүүл мэндэд маш тустай. Угаасаа саяас дээш хүн амтай дэлхийн том хотуудын хүн амын талаас илүү хувь нь дугуй унаж хэвшсэн байдаг. Бид ч ийм болох эхнйи алхам тавиглдаа гэж бодож байна.

Түгжрэл дунд машинтайгаа нэг цаг зогсоход 1398 төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр дугуй түрээсэлж унавал энэ мөнгийг хэмнэхээс гадна энэ хэмжээгээр байгаль орчинд ээлтэй байх нь.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?