ТӨВ АЙМГИЙН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ ГАРЧ 3 ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ

2018-07-10  

Өчигдөр буюу 2018.07.09-ний өдөр 17.00 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газар зам тээврийн осол гарч 3 хүний амь нас эрсджээ.

Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын 3 хүний амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтсэн хэрэг замын цагдаагийн албанд бүртгэгдсэн байна. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

Улсын баяр наадам тохиож УБ хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөхөр зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байгааг цагдаагийн албаныхан хэлж байна. Тиймээс жолооч нар дүрмээ баримталж ялангуяа орон нутгийн замд хурдаа тохируулж, аюулгүй бүсээ зүүж явахыг ЗЦА-аас анхааруулж байна.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?