Төрийн бодлого тасралтгүй урагшлах зарчимтай. Тиймээс Авлигатай холбоотой асуудал баяр наадмын амралтын өдрүүдэд бүдгэрч, алга болохвий гэсэн болгоомжлолын үүднээс УИХ-ын игшүүн Л.Оюун-Эрдэнэ ээлжилт бус чуулганыг хуралдуулах ёстой хэмээн шаардаж байна.
6-р сарын 28-нд авлигтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах тухай 19 гишүүн гарын үсгээ зурж УИХ-ын даргад өргөн барьжээ. Харин Хуульзүйн байнгын хороон дээр цохогдож очсон гэсэн тайлбар өгсөн ч өнөөдөр хэрхэх нь тодорхойгүй таг гацсан байна.
Тиймээс 25 гишүүн нэгдэн ээлжит бус чуулганыг хуралдуулж, авлигалын асуудлыг хэлэлцэх ёстой гэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаа юм байна. Уг нь УИХ-ын гишүүдийн 4-ний нэг нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулганыг хуралдуулах эрх үүсдэг юм.
60 тэрбумтай холбоотой асуудал, Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудал, Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой асуудлуудыг УИХ сонсох ёстой гэж үзэж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал эдгээр асуудлуудтай холбоотой мэдээллээ тайлагнах ёстой гэж мөн үзжээ.
Хүсэлт ёсоор бол 14 хоногийн дараа ээлжит бус чуулганыг хуралдуулах юм. Ингэхдээ АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор ээлжит бус чуулганыг эхлүүлэх ёстой гэж үзжээ. Харин УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх нь УИХ-ын даргын зөвлөлийн эрхийн асуудал юм.
С.Шүрэнчимэг