АСРАЛТАД ТҮЙМЭР УНТРААЛЦСАН DIMITRY LAUWERS НАРАНГИЙН ЭНГЭРИЙНХЭНД ХҮНС ХҮРГЭЖ ӨГЛӨӨ

2018-07-10  

“Монгол биш дэлхий шатаж байна” хэмээн түймэр Монголд гарсан түймрийг унтраалцаж явсан сайхан сэтгэлтэн энэ залууг Dimitry Lauwers гэдэг. Белги Улсаас ирсэн. Жил бүр Монголд ирдэг тэрээр ирэх бүртээ л ямар нэгэн сайн үйлсийн аян өрнүүлж, тусламжийн үйл ажиллагаа өрнүүлдэг байна. Dimitry энэ удаад Монгол улсын үндэсний их баяр наадмын босгон дээр  Нарангийн энгэрийн хогийн цэг дээр 12 жилийн турш амьдарч байгаа Пэрэнлэй өвөөг гэртэй болгох санаачилгад нэгдэж, түүнд гэр авч өгчээ.

Мөн Нарангийн энгэрт амьдардаг олон хүнд 650 евро буюу нэг сая 800 мянган төгрөгөөр 50 ширхэг хүнсний бүтээгдэхүүн бүхий багц, хүүхдүүдэд зориулж 20 ширхэг бэлгийг бэлтгэн тарааж өгчээ.

Тэрээр энэ тухайгаа “Монголын нэг ядуу гэгдэх эдгээр хүмүүст тусалсан нэг өдөр. Энэ хүмүүс болон хүүхдүүд бидэнтэй нэг цаг хугацаанд бидний нэг болон амьдарч байгааг харах үнэхээр сэтгэл өвтгөм байлаа. Энэ тусламж бол бидний зорьсон зүйлийн өчүүхэн хэсэг бөгөөд тэдэнд үүнээс ч илүү тусламж хэрэгтэй байгааг би харлаа. Тэдний төлөө хийсэн өчүүхэн зүйлд минь тэд үнэхээр их баярласныг хэлэх хэрэгтэй...” гэжээ.

 

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
so:saikhan setgel orshig 2018-07-10
Дуулаа:ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай...мундаг 2018-07-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?