Улсын баяр наадмын хурдан соёолон насны морьд өглөөний 09:00 цагт гарааны зурхайгаас гарч 11:30 цагт бариаллаа. Энэ жилийн соёолонгийн уралдаанд газар газраас ирсэн нийт 280 гаруй хурдан хүлэг шандас сорилоо.
Ингээд 23 км газарт шандас шалгасан соёолонгийн уралдааныг Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билгүүдэйн Хонгор халзан үрээ өнгөлж
Завхан аймгийн Завханмандал сумын уяач Ц.Мөнххуягийн цавдир аман хүзүүдэж
Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр айргийн гуравт хурдалж
Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хонгор халзан айргийн дөрөвт хурдалж
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт Г.Хадхүүгийн хар үрээ орлоо.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил Архангай, Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ түрүү магнайгаар тодорч байжээ.