НААДМЫН СҮҮЛЧИЙН ӨДРИЙН ОНЦЛОХ ФОТО

2018-07-13  

Үндэсний их баяр наадмын сүүлийн өдөр тохиож байна. Өнөөдөр хүй долоон худагт Жороо морины уралдаан болж өндөрлөлөө. Тус уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уяач Н.Наранцацралтын будан буурал морь 5 минут 45 секундэд 2.5 км замыг жороолж давхисаар түрүүлсэн юм. Тус тэмцээнд нийт 35 жороо морь уралдсан бөгөөд түүнээс нэг нь эмэгтэй унаачтай байсан нь олны сонирхлыг татаж байв. Зохион байгуулагчдын хэлснээр жороо морины эрэлт өсөч, үнэ нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. Нэг жороо морь 10 сая төгрөгөөс эхэлдэг бөгөөд 100 сая төгрөг хүртэл үнэлэгдсэн нь ч бий аж. 

энэ жилийн жороо морьны уралдааныщ эхний 10 байрыг танилцуулж байна: 

  1. Ховд аймгийн Мянгад сумын Н.Наранцацралтын будан буурал
  2. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын М.Энхсүхийн хээр
  3. Булган аймгийн Рашаант сумын Д.Жаргалсайханы цавьдар
  4. Өвөрхангай аймгийн Уянга сумын Ц.Сүхбаатарын бор
  5. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Т.Энхтөрийн хүрэн халзан
  6. Говь-Алтай аймгийн Шарга  сумын Ш.Бат-Өлзий  хар
  7. Өвөрхангай аймгийн Уянга сумын Ц.Сүхбаатарын хээр
  8. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ч.Батнарангийн хээр
  9. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын С.Мөнхбаярын харлаг
  10.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын С.Пүрэвдоржийн хүрэн халзан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач, унаач Х.Цэцэгмаа 5 дахь тойргоо тойрч байгаа нь.

Хамгийн ахмад 58 настай оролцогч уяач, унаач Булган аймгийн Рашаант сумын малчин Х.Жаргалсайхан жороо цавьдар мориороо олныг баясгаж Гуравдугаар байр эзлэв.

Жороо морины тэмцээнд 10 дугаар байр эзэлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын С.Пүрэвдоржийн хүрэн халзан.

Жороо морины тэмцээнд оролцогчид бүгд нэгэн зэрэг тойргоо тойрч наадамчин олныг баясгав.

40 жил жороо морь унасан Б.Батсүхийн тав дахь тойргоо 6 минут 23 секундэд барианд орж ирж байгаа нь.

Ирэх жил үндэсний их баяр наадамд жороо морь уралдуулах болсны 120 жилийн ойн баяр тохиох юм байна.

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zulaa:goe yumaa 2018-07-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?