ХИАМ УТЛАГЫН УУРАНД ТҮЛЭГДЭЖ АМИА АЛДЖЭЭ

2018-07-16  

Энэ сарын 15-ны өдөр хиам утлагын ууранд түлэгдэж амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн IV хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авах явцад крант мултарч, ээлжийн сантехникч амиа алдсан байна. Сонгинохайрхан дүүргийн харьяат 45 настай иргэн Т халуун ууранд түлэгдэж нас барсан тухай дуудлага өглөө 10 цаг өнгөрч байхад Нийслэлийн онцгой байдлын газар ирсэн байна. Дуудлагын дагуу аврах ангийнхан ажиллаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга