ОРОН НУТГИЙН ЗАМД ЗОРЧИХ ҮЕДЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМИА АЛДАХ ЭРСДЭЛ ИХ БАЙДАГ

2018-07-17  

Наадмын амралттай зэрэгцэн орон нутгийн замд зорчигчдын тоо эрс ихэсч, хөдөө зам дахь осол хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтэл ч ихэсч байна. Энэ сарын 10-15ны өдрүүдэд улсын хэмжээнд нийт 427 зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийт 16 хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна. 

Нийт бүртгэгдсэн ослын 91 нь, амь нас нь хохирсон хүний 13 нь зөвхөн орон нутагт бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн осолд өртөж, хохирсон хүний 14 нь бага насны хүүхэд байсан ба үүнээс 3 хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 11 хүүхэд хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртжээ. Ихэнх жолооч орон нутгийн замд зорчихдоо суудлын бүсээ бүсэлдэггүй, хурд хэтрүүлдэг, анхаарал болгоомж муутай явдгаас болж гэр бүлээрээ амиа алдах эрсрдэл маш өндөр байдгийг цагдаагийн албан хаагчид хэлдэг. Наадмын үеэр амиа алдсан 3 хүүхэд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт тээврийн хэрэгсэлээр зорчиж байх үедээ, буруу тээвэрлэлтээс шалтгаалж амь насаа алдсан байна.

НААДМААР АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 60 ХУВИАР ӨСЧЭЭ

Дээрх статистик үзүүлэлтийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 12 хувиар, амь нас нь хохирсон хүн 60 орчим хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тухайлбал Төв аймгийн Борнуур сумын нутаг асфальтан замд T.Estima маркийн автомашин онхолдож, зорчигч 2 настай, эмэгтэй А-н амь нас хохирсон байна. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт T.Landcruiser маркийн автомашин онхолдож зорчигч 2 настай Б-н амь нас хохирсон ноцтой хэргүүд бүртгэгдсэнийг аймгийн Цагдаагийн газрууд шалгаж байгаа юм байна.

Орон нутгийн замд бүртгэгдсэн хүний амь нас хохирсон зам тээврийн ослын дийлэнх хувь нь буюу 10 осол нь онхолдох хэлбэрээр гарчээ. Энэ нь 100 хувь жолоочийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй  гэдгийг цагдагийн байгууллагынхан хэлж байгаа юм. 

 

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?