Д.ТРАМП, В.ПУТИН НАРЫН УУЛЗАЛТ ТААРАМЖГҮЙ ХАРИЛЦААГ ЭЕРҮҮЛСЭН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

2018-07-17  

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр Финляндын нийслэл Хельсинк хотноо анхны дээд хэмжээний уулзалтаа хийлээ. Тэд өмнө нь олон улсын том арга хэмжээ, уулзалтад таарч байсан ч ийн анх удаа хаалттай хаалганы цаана зөвхөн орчуулагчдын хамт уулзав.

Хоёр цаг гаруй үргэлжилсэн уулзалтынхаа дараа тэд хамтарсан мэдэгдэл хийсэн юм. Дональд Трамп энэ уулзалтыг дүгнэж хэлэхдээ урьд өмнө нь таарамжгүй харилцаатай байсан ч хэдхэн цагийн өмнөөс энэ харилцаа өөрчлөгдлөө гэсэн байна. Тэд Сирийн дайныг хэрхэн төгсгөл болгох, “Хойд Урсгал-2” төслийн талаар ярилцаж, санал солилцжээ.  

Мөн 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх асуудалд В.Путин няцаалт хийж, ОХУ ямар нэгэн нөлөөлөл үзүүлээгүй гэдгийг хэлжээ. Уулзалтын дараа Дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд нь В.Путинд баяр хүргэсэн байна. Хариуд нь хөлбөмбөгийн тэмцээний албан ёсны бөмбөгийн Д.Трампад бэлэглэжээ.   

Хоёр Ерөнхийлөгчийн уулзалтаас гадна ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, АНУ-ын Төрийн департаментийн дарга Майк Помпео нарын уулзалт ч мөн болсон юм.

 

 

 

Ц.ЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?