Өчигдөр үерийн улмааснийслэлд хоёр иргэн амь насаа алдсан талаар Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
Өчигдөр өдөр Улаанбаатар хотод бага хугацааны, олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан байна.
Үерт урсаж амиа алдсан иргэний нэг нь 60 орчим настай эрэгтэй байсан байна.
Дуудлагын дагуу 29 хүний амь насыг авран хамгаалж, зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулжээ.
Нийт дуудлагын
73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон,
24,9 хувь нь орц болон газар доорхи зоорийн давхар усанд автсан,
1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байгаа аж.