Н.НОМТОЙБАЯР ЕРӨНХИЙ САЙДЫГ ШҮҮХЭД ӨГНӨ ГЭВ

2016-04-04  

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Эдийн засгийн чуулган”-ы нээлтийн үеэр хэлсэн үг шүүмжлэл дагуулсаар байна. Гадаадын зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид олноор оролцдог томоохон чуулга уулзалт дээр дотооддоо хамаатай асуудлыг арай л задгай ярьсан, улс төрийн хэрүүл шинжтэй байсан гэж дүгнэх хүн олон байна. Тэгвэл түүний хэлсэн үг зарим нэгний дургүйг хүргэж эхнээсээ шүүхэд өгөхөө мэдэгдээд эхэлчихлээ. Тэрбээр “Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй. Эдгээр нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн “Эм Си Эс”, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын МАК, УИХ-ын гишүүн О.Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм” гэсэн үгийг унагасан. Харин үүнийг нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэр төрд нь халдсан гэж үзэж шүүхэд өгөхөө албан ёсоор мэдэгдээд байна.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOLBAYAR:TAARSAN TAAR SHUUDAINUUD 2016-04-04
bold:shii jujig shg yum uzeh nde ghde bs unenii l ortoi ug helsen bn ghdee haana yu yariha iim hemjeenii humuus medmeer l yumda 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?