ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 80 ГЭР ӨГӨХӨӨР БОЛОВ

2018-07-19  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой байдлынхантай уулзаж, чиг үүрэг өглөө. Наадмаас хойш үргэлжилсэн борооны улмаас Баян-Өлгий аймаг үерийн гамшигт нэрвэгдэж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа. Мөн улсын чанартай100 км авто зам эвдэрсэн, гүүр нурсан. Хоёр иргэн үерийн усанд амиа алдсан харамсалтай явдал болсон. Иймээс Ерөнхий сайд улсын онцгой комиссыг хуралдуулж, сайд дарга нарт үүрэг өгөв. Улсын чанартай зам эвдэрснийг яаралтай засах, Баян-Өлгийд болсон үерийн улмаас сүйдсэн газрыг сэргээн босгох, Улаанбаатар хотод байгаа үерийн аюултай бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг үүргийг холбогдох албаныханд өглөө.

Улсын онцгой комиссын хурлаар Баян-Өлгий аймагт таван ханатай 80 гэр, ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин зэргийг нөөц сангаас олгохоор болсон байна

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?