ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ АЙЛЫН ХҮҮХДҮҮДИЙН АЗЫГ ҮЗЭХ НЬ

2018-07-23  

Цэцэрлэгийн цахим бүртгэл долдугаар сарын 25-нд эхлэхээр боллоо. Наймдугаар сарын 23-ныг хүртэл нэг сар үргэлжилнэ. Эцэг эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэгт оруулахын тулд эхлээд цахимаар бүртгүүлнэ, бүртгүүлчихээд л болчихлоо гэсэн үг биш аж. Бүртгэл дууссаны дараа санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүдийг сонгох юм байна. Товчхондоо азтай айлын хүүхэд цэцэрлэгийн бүртгэлд “ялах” бололтой. Өнөөдөр Нийслэлийн боловсролын газраас хийсэн мэдээллээр tsetserleg.ulaanbaatar.mn гэсэн сайтаар бүртгэл явагдана. Энэ жилийн хувьд 2-5 насны хүүхдийг бүртгэх бөгөөд нийслэлд цэцэрлэгийн насны 146 мянган хүүхэд байгаа юм байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулмагц гэрийн хаяг, харьяа тойргийн цэцэрлэгийн мэдээлэл гарч ирэх ажээ.

Хэдэн жилийн өмнө эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа халуун савтай цайгаа барьчихсан хонон өнжин оочирлон байж хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж байсан. Тэгвэл цэцэрлэгийн цахим бүртгэл гэдэг нь очерь дарааллыг арай боловсронгуй болгосноос биш яг цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг шийдээгүй юм.

Цэцэрлэгийн хүртээмжгүй байдал эцэг эхчүүдийн хувьд намрын намарт эдэлдэг зовлон болчихоод байгаа. Хотын Засаг дарга өдийд хичнээн бол хичнээн цэцэрлэг барьчихаж болохоор сонгуульт хугацаа өнгөрсөн. Гэвч өнөөдөр дахиад л хүүхдийнхээ азыг үзэж, цахим бүртгүүлийн санамсаргүй түүвэр нь манай хүүхдэд таараасай гэж залбирч суухаас өөр аргагүй байна даа...

 

 

Ц.ЖАРГАЛ

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?