УНДНЫ УС 60-70 МЕТРИЙН ГҮНД ХАМГААЛАГДСАН УЧРААС ҮЕРЭЭС БОЛЖ БОХИРДОХГҮЙ ГЭВ

2018-07-23  

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар хүчтэй бороо орж нийслэлийн гэр хороолол бүхэлдээ үер усанд автсан. Олон хоног үргэлжилсэн борооны дараа гэр хорооллын айлуудын жорлонгийн бохир хальж, хөрсний бохирдол нэмэгдсэн. Энэ талаар иргэд цахим хуудастаа бичиж, “Нэг хэсэгтээ крантны усаар хоол цай хийх ч дэмий л байх шүү” гэсэн байв.

Тэгвэл Нийслэлийн байгаль орчны газрын Орчны бохирдол хариуцсан мэргэжилтнээс энэ талаар тодруулахад “Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас гэр хорооллын бохир хальж, үүнээс болж хөрс бохирдлоо. Крантны ус хэрэглэх хэрэггүй гэх худал мэдээлэл иргэдийн дунд цахимаар тарсан байна лээ. Үер буухад хөрсний бохирдол гардаг боловч саяын нөхцөлд ундны ус бохирдох ямар ч боломжгүй. Учир нь бид бүхний хэрэглэж байгаа ундны ус 60-70 метрийн гүнээс гардаг. Тусгай хамгаалалтаар хамгаалагдсан, эрүүл ахуйн шаардлага нөхцөлийг хангасан газар байдаг юм. Тийм учраас үерээс болж бохирдох ямар ч боломжгүй. Харин өөрсдийн ухсан худгийн усаа хэрэглэдэг айл өрхийн тухайд бол бохирдсон байх магадлалтай” гэв.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ундны усны бохирдол үүссэн нөхцөлд дор хаяж 10 минут усаа буцалган ууж, ахуйн хэрэглээндээ хэрэглэх. Гарын ариун цэврийг сайн сахиж, хоол бэлтгэдэг гадаргуу, сав суулгыг шалгаж, ариутгах. Үерийн усанд бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, эм тариаг хэрэглэхгүй байх зөвлөмжийг гаргасан байна.

 

Б.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?