МОНГОЛЫН ӨР 27 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭЭД БАЙНА

2018-07-25  

Засгийн газрыг өрийг өрөөр дарлаа гэж шүүмжилж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 720 тэрбум төгрөгийн бонд болон дотоод гадаадын өр төллөө гэж мэдэгдэж байсан. Тэгэхэд нь сөрөг хүчний зүгээс "Үнэндээ эдийн засаг сайжирсандаа өр төлчихсөн юм биш, нэг бондын өрийг нөгөө бондын өрөөр төлж байна" гэж шүүмжилж байсан. Ямартаа ч одоогийн байдлаар Монголын өр 27 тэрбум ам.долларт хүрээд байгаа гэсэн тоо байна. Ирэх 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бонд,  2023 Гэрэгэ бонд, 2024 онд Хуралдай бондын өрийг төлж эхэлнэ. Тэгэхээр монголчууд улам л бүсээ чангалах уу, эсвэл... гэсэн асуулт харагдаж байна. 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?