БАРИЛГУУДЫН СУУРЬ РУУ НЭВЧСЭН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА

2018-07-26  

Нийслэлийн онцгой байдлын газраас өнөөдөр он гарснаас хойш нийслэлд тохиолдсон үер ус, гамшиг ослын талаар болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дүгнэлтийн тухай мэдээлэл хийлээ. Өнгөрсөн сараас, энэ сарын сүүлийн өдрүүд ийг хүртэлх нийт ослын 399 дуудлага бүртгэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад гал түймрийн дуудлага 19.8 хувиар буурч, эрэн хайх ажиллагааны дуудлага 62.7 хувиар өссөн байна. 

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Б.Мягмардорж “Долдугаар сар эхэлснээс хойш нэлээд усархаг бороо орсон. Долдугаар сарын 14-өөс эхлэн дуу цахилгаантай ширүүн бороо орсны улмаас Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт борооны улмаас зам дээр лаг шавар үүссэн, айл өрх, орон сууцны зоорийн давхарт ус орох гэх мэт 96 дуудлага ирсэн. Дуудлагын 80 хувьд нь заавар зөвлөгөө өгч, яаралтай туслалцаа үзүүлж ажилласан.

Өчигдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 11, 15-р хорооны орон сууцны барилгуудын доороос ус нэвчиж байна гэсэн дуудлага ирсэн. Нийтдээ 40 гаруй барилгын доороос ус нэвчсэн гэх дуудлага ирсэн байна. Тиймээс дуудлагын дагуу цаг алдалгүй ажилласнаар одоогийн байдлаар 11 орон сууцны усыг соруулж цахилгааныг хязгаарласан байгаа. Ус нэвчиж цахилгааны шит рүү хүрэх эрсдэл үүссэн учраас хязгаарласан” гэв. 

 

Б.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?