ТӨВ БАНК ИНФЛЯЦИЙГ 8 ХУВЬД БАРИНА ГЭВ

2018-07-26  

Монгол банкнаас сар бүр мэдээлэл хийдэг. Өнөөдөр Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн явц, мөнгөний бодлого, инфляцийн талаарх статистик мэдээллийг хүргэлээ.

Энэ сарын хувьд үнийн өсөлттэй холбоотойгоор инфляци өсч, Улаанбаатарт 7.2 хувьтай байгаа бол улсын хэмжээнд найман хувийн үзүүлэлттэй гарчээ. Мөн 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдсэн, системийн хувьд 510 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг активийн үнэлгээгээр тогтоосон гэж албаны мэргэжилтэн мэдээлэв.

Монголбанкны Мөнгөний бодлогын захирал Б.Баярдаваа “Төв банк инфляцийн түвшинг 8 хувьд тогтоон барина гэж зорилт тавьсан. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар жилийн түвшинд найман хувьтай гарсан. Тиймээс зорилтот түвшиндээ байна гэж харж байгаа. Ирэх гурван жилийн хугацаанд төв банк инфляцийн түвшинг найман хувьд тогтворжуулна гэсэн төсөөллөөр мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байна” гэв. Мөн түүний хэлснээр инфляцид нөлөөлөх хэд хэдэн онцлох  хүчин зүйлс бий гэнэ. Нэгдүгээрт,  өнгөрсөн онтой харьцуулахад хүнсний ногооны үнэ өсөлт өндөр гарсан. Энэ нь инфляцид хүчтэй нөлөөлж байна.  Хоёрдугаарт, инфляцид нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг бол ургац хураалт. Өнгөрсөн жил зуншлага тааруу болж, ургац хураалтаа алдсан нь нөлөөллөө. Нөгөөтэйгүүр махны үнийн хэт өсөлт нөлөөлж байна.

Улаанбаатар хотод Олон улсын валютын сангийн Үнэлгээний багийнхан ирэх сарын 10-ныг дуустал ажиллахаар ирээд байгаа. Иргэдийн дунд төрийн албан хаагчдын цалинг ирэх 10, 11 дүгээр сард 10 хувиар нэмнэ гэсэн хүлээлт бий. Одоогоор тэр тал дээр судалгаа, шинжилгээ хийгдэж байгаа бөгөөд тодорхой мэдээлэл гараагүй байгаа аж. Гэхдээ цалинг  гэнэт 10 хувиар өсгөвөл инфляци, үнийн өсөлтөд нөлөөлөх учраас аль аль талдаа ашигтай байдлаар бага хувиар аажмаар нэмэгдүүлэх нь инфляцийг тогтвортой барьж, үнийн хэт хөөрөгдлийг үүсгэхгүй гэж төв банк тайлбарлав.  

 

 

Б.БУЯНЖАРГАЛ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?