АТГ ХУУЛИА ШИНЭЧИЛЖ, БӨХЧҮҮДИЙН НАЙРААГ ШАЛГАДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

2018-07-27  

АТГ бөхчүүдийн найрааны асуудлыг шалгах боломжгүй гэж албан ёсоор мэдэгдлээ. Хуулиараа тийм эрхгүй гэчихэв. Тэгвэл хэн бөхчүүдийн найрааны асуудлыг шалгаж, шийдэх ёстой юм бэ.

Авлигатай тэмцэх газрыг байгуулаад арав гаруй жил болж байна. Энэ байгууллага “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа” гэсэн уриатай. Гэвч, үнэндээ хэдэн бөхийн найраа, авлигыг шалгах эрхгүй юм бол юуных нь авлигатай тэмцдэг газар байх вэ дээ. Харин ч бөхчүүдийн найраа, наймааны асуудал чинь манай нийгмийн авлигын нэгээхэн том хэлбэр биш үү. Бөхчүүд улсын баяр наадам, томоохон барилдаануудад даваагаа үнэлж, элдэв шалдав найраа хийдэг нь ил цагаан болсон шүү дээ. УИХ-ын гишүүн, даян аварга А.Сүхбат нэгэнтээ “Бөхчүүд найраа хийдэг. Сумын заан болоход 5 сая, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол 500 сая төгрөгийн ханштай байгаа” гэж хэвлэлийн хурал хийж, ам нээсэн удаатай. Бүр нэг жилийн наадмаар оноолт хийж, ам авдаг газраа сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй гэж хорьж байсан юм. Яаж ам авч найраа хийж байгаагаа нуух гэж тэр биз.

Даваагаа үнэлдэг, улсын цол ханштай болсон гэдэг нь ам дамжсан яриа биш болж, бөхчүүд өөрсдөө баталж эхэлсэн. Улсын арслан Э.Оюунболдын яриа цацагдаж л байсан. Тэр бүү хэл, бөхчүүд барилдаж байснаа гэнэт цай уухаар явдаг нь найрааныхаа ханшийг өсгөж байгаа юм, тэгж цай уухаар явах бүрд нь ханш 10, 10 сая төгрөгөөр өсч байдаг гэж бичигдэж л байлаа. Иймдээ тулсан авлигын асуудлыг “Авлигатай тэмцэх газар” нь шалгах эрхгүй байдаг гэнэ ээ.

Үндэсний их баяр наадмыг төр өөрөө зохион байгуулдаг. Төрөөс зохион байгуулсан наадамд авлигатай холбогдох найраа явагдаж байхад төрийн байгууллага нь шалгаж яагаад болохгүй гэж. Эсвэл Авлигатай тэмцэх газар холбогдох хуулиа шинэчлэх хэрэгтэй. Манай улс авлигын эсрэг индексээр байнга хойшоо ухардаг үзүүлэлттэй. Энэ 2018 онд гэхэд 16  байраар ухарч, 103 дугаарт эрэмбэлэгдсэн. Үнэхээр л авлигагүй нийгмийн төлөө зүтгэж байгаа юм бол Авлигатай тэмцэх газар хуулиа шинэчилж ажиллах шаардлага гарч байна.

 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Mongol :Ysmar teneg hulgaich be buhchuud avilga avaad uls ard tumend ****irol uchruulab uu terbum sayar hulgai hiij bui turiin alban haa****daa ****lgaj barahgui baihad 2018-07-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?