МОНГОЛ ДАХЬ ТУРК СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ ХУЛГАЙЛЖЭЭ

2018-07-27  

Монгол дахь Туркийн “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Veysel Akcay-г өнөөдөр өглөө гэрээс нь хулгайлсан гэсэн мэдээлэл гараад байна. Энэ тухай тус сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэв. Б.Ганбат хэлэхдээ “Сүхбаатарын дүүргийн цагдаагийн газар ирж мэдүүлэг өгөөд байна. Veysel Akcay захирлыг өнөө өглөө Starex маркийн машинтай хүмүүс хулгайлсан байна. Туркээс жижиг нисэх онгоц Буянт-Ухаад буугаад байгаа бөгөөд хэдхэн цагийн дараа буцаад ниснэ гэсэн мэдээллийг өөрсдийн шугамаар авлаа. Тэгэхээр ямар улсууд энэ хэргийг хийсэн нь ойлгомжтой байх” гэсэн байв. Мөн Туркийн заримд сайтад ч энэ тухай мэдээлжээ.

Хэрвээ Veysel Akcay захирлыг Монголын газар нутаг дээрээс хулгайлсан нь бол энэ нь холбогдох олон улсын гэрээ конвенциудыг зөрчсөн гэсэн үг юм. 2016 онд Туркт цэргийн эргэлт хийхийг оролдож байсан. Түүнээс хойш Туркийн Засгийн газар дэлхийн улс орнуудад нээсэн турк сургуулиудыг хаана гэдгээ мэдэгдэж байсан юм.  

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?