ҮАБЗ-ӨӨС ТУРКИЙН ОНГОЦЫГ ТҮР СААТУУЛЖ, НИСГЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ

2018-07-27  

Өнөө өглөө Монгол дахь Туркийн “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг хулгайлсан байж магадгүй хэрэг гараад байгааг бид өмнө нь мэдээлсэн. ҮАБЗ-өөс Туркээс ирсэн тусгай үүргийн онгоцыг түр саатуулж, асуудал тодорхой болтол нисгэхгүй байх чиглэл өгчээ.  Яг одоо Буянт-Ухаа нисэх буудалд ЗТЯ, ГХЯ, ИНЕГ, ХХЕГ, ГЕГ-ын холбогдох албаныхан ажиллаж байна. ГХ-ийн дэд сайд Б.Батцэцэг Туркийн Монгол дахь Элчин сайдын яамны түр хамаарагчийг дуудаж уулзжээ. Түр хамаарагч нь Турк улс Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль зөрчсөн үйл ажиллагаа болоогүй гэж мэдэгдсэн аж. Одоогоор Буянт-Ухаа нисэх буудалд байгаа Туркийн тусгай үүргийн онгоцыг асуудал тодорхой болтол түр саатуулж, хяналтад байлгаж байна.

Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн төгсөгчид, Монгол дахь турк иргэд Вейсэл Акчайг суллахыг шаардан жагсаж буй. Тэдний хэлж буйгаар "Улаанбаатар Эмпати" сургуулийн захирал Вейсэл Акчай нь 28 жил Монголд амьдарсан, эхнэр дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд Монголд төрсөн юм байна.

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?