1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ 2019 ОНД ОЛГОНО

2018-07-30  

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус компанийн захирал Б.Ганхуяг 2018 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.

 “Эрдэнэс таван толгой” компани 2018 оны хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ оны батлагдсан төсвийн орлогод 1.26 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Өнгөрсөн онд улсын төсөвт 253.3 тэрбум төгрөг төвлөрүүлснээр ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт бичигдсэн бол энэ мөнгөний 90 хувьтай тэнцэх хэмжээг өнөөдрийн байдлаар улсын төсөвт төвлөрүүлээд байгаа аж. Нэг жилд 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь төлөвлөгөөгөө 110 хувиар илт давуу биелүүлэн явж байна гэсэн үг юм. Дээр дурдсан эдгээр мөнгөний төвлөрөл, ашиг орлого нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйл зөвхөн нүүрсний үнэ байсан гэлээ.

Нүүрсний үнийн бодлогын хувьд “Чалко Трейдинг Хонконг” компанитай зах зээлийн эрсдэл, үнэ уналтаас хамгаалсан суурь үнийн зохицуулалтыг тохиролцож, 59.33 ам.доллар байсан үнийг 61 ам.доллар болгон өсгөсөн. Бусад нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт хийснээр 68 ам.доллар байсан нүүрсийг 70 ам.доллар, түүнээс дээш үнээр тогтоосон нь орлогыг нэмэгдүүлж, ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэж онцолж байлаа.

Хагас жилийн хугацаанд 5.1 сая тонн нүүрсийг, 25.5 сая.куб метр уулын цул хөдөлгөж олборлосон. Тэдгээрийн 6.8 сая тонн нүүрсийг экспортолж, нөөцийн болон ашиглалтын хайгуулын 63000 мянган тууш метр ажил гүйцэтгэсэн байна. Ийнхүү 2018 оны долдугаар сарын хоёрны өдөр “Дөчин сая дахь тонн” нүүрсээ олборлосон түүхэн амжилт үзүүллээ гэж компанийн захирал Б.Ганхуяг мэдээллийн үеэр дуулгасан юм.

Эднийх ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хүндхэн үеүд цөөнгүй байсан. Гэсэн ч илүү цаг, шөнийн ээлж гээд ажлаа цалгардуулалгүй ажиллаж чадсан. Тиймээс “Эрдэнэс таван толгой” компани 2018 онд ажилтан, уурхайчдынхаа цалинг урьдынхаасаа  21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин өсгөж, урамшууллыг мөн таван хувиар нэмсэн байна. Мөн ажилчдад зориулсан дэмжлэгийн санг хоёр дахин өсгөсөн зэргээр уурхайчдын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажиллажээ. Дэд бүтэц, тээврийн ажлын хүрээнд уурхайн спорт заалыг шинээр ашиглалтад оруулж, 8.2 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлжээ. Шинээр баригдах ажилчдын кемп, оффис, лабораторийн барилгын зураг, төслийг дуусгасан аж.

“Тээврийн хариуцлага”-ын гэрээг 99 компанитай байгуулж, жолооч нарт зориулсан “Тээврийн ложистикийн төв” байгуулах ажлын эхлүүлж, хагас жилийн байдлаар 6.8 сая тонн нүүрсийг 7256 тээврийн хэрэгслээр, 100 мянга гаруй удаагийн рейсээр гүйцэтгэн экспортолж, төлөвлөгөөг 57 хувиар давуулан биелүүлсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.

Харин 2018 оны тавдугаар сард Өмнөговь аймагтай байгуулсан гэрээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, гудамж талбай тохижуулах, авто зам барих, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэх зэрэг ажлуудад зориулж 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн уурхайн бүсэд “Эрдэнэс-Эко уурхай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 33.392 мод тарьж, 2.3 га газрыг зүлэгжүүлж, ногоон говь байгуулах зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлж, эхнээсээ үр дүн гарч эхэлж байгаа аж.

Иргэдийн хувьд хамгийн их сонирхож байгаа 1072 хувьцааны талаар тодруулахад, “1072 хувьцаа эзэмшигч 2 сая 511.000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг бүртгэжээ. Мөн нийтийг мэдээллээр хангах “Хувьцаа мэдээллийн төв”-ийг байгуулан 6750 иргэнд хувьцааны талаарх мэдээллээр хангажээ. Харин 7200 иргэнд 1800-1072 утсаар зөвлөгөө өгч, 393 иргэнийг сургалтанд хамруулан, бүртгэлийн дансыг нь нээн өгсөн байна. Одоо 21 аймаг, есөн дүүргийн Засаг даргын тамгын газруудтай хамтран ажиллаж байгаа. Ард иргэддээ хэлэхэд манай Эрдэнэс таван толгой цор ганц иргэдийн хувьцаат компани. Тиймээс дансаа нээлгээгүй үлдсэн иргэд дансаа идэвхжүүлж эргэлтэд оруулснаар бидний компани цаашид илүү хурдацтай ажиллан, иргэдийн хувьцааны ногдол төдий чинээ, тэр хэмжээгээр олгогдож эхлэх болно” гэв.

Монголын эдийн засгийг өсгөж өндийлгөх Таван толгой төсөл хөдөлж эхэлж байгаа. 1072 хувьцаа иргэдийн хамгийн их сонирхож байгаа сэдэв болсон. Энэ талаар холбогдох, Захиргаа, Удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Батбаяраас тодруулав.

-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг хэн эзэмших вэ?

- 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу түүнээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн 1072 хувьцааг эзэмшүүлсэн тул энэ өдрөөс хойшхи иргэд эзэмшихгүй.

- Хувьцааны ногдол ашиг хэзээ олгогдож эхлэх вэ?

- Энэ жил ашгаа давуулан биелүүллээ. 2019 онд өгөх нь эргэлзээгүй. Шаардлагатай бол орлого, ашиг өндөр байж, засаг шийдэж чадвал  тэрнээс өмнө ногдол ашиг хуваарилах боломжтой. Гэхдээ энэ асуудал тодорхой биш байна.

- Хувьцааны дансаа хэрхэн, яаж нээлгэх вэ?

- Та өөрөө хөрөнгийн биржид бүртгэлтэй, брокер диллерийн компани дээр өөрийн иргэний үнэмлэх, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбарын хамт очисноор үр шим хүртэх данс тань нээгдэх болно.

 

 

Б.БУЯНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зул:тэрнээс хойш төрсөн иргэдээ яаж байгаа юм бэ адилхан л иргэн биздээ 2018-08-01
Бат эрдэнэ:17 хүүхэд авж болхуу 2018-11-12
ма:ногдол ашиг 3000 хан тѳгрѳг гэсэн үнэнүү 2019-01-16
Onorzul :Bi dansa nesin ****lgd vzsn chn dansa nelgnvv ged bhin 2019-01-16
Jnymdorjiin. Enhtuya: Bi 2018 ond dans borh tubd neelgesen tegsen chin n odoo utasn holbogdohgvi ym odoo yah be 2019-01-17
Altangerel:Burhan bolson hvniih oldoh bolob uu.. nas baraad heden sar bolj bn... 2019-02-25
Aaaa:hezee ogohoor bolj bn?? ogoh bodoltoi bnuu er n?? 2019-06-10
Davaasuren:Noogdol ashig ugvul ard irgediin amidrald heregtei bna shuu ta nariin saihan medeeleld bayrlalaa ajild ni amjilt husie. Dans brokeriin puust neelgesen 2019 ond noogdol ashig hurtene gej naidaj bayrtai huleej bna 2019-12-18
Зочин:Хувьцаа зарна 95299500 2020-02-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?