ТУРК БАГШ, ТУРКИЙН ОНГОЦ

2018-07-30  

Монгол дахь турк сургуулийн багш Вейсэл Акчайг үл таних этгээдүүд хулгайлж, Туркийн тусгай үүргийн ТТ4010 онгоцоор авч явах гэсэн оролдлого өнгөрсөн баасан гаригт гарлаа. Болсон явдлын тухайд Гадаад харилцааны яам, Монголын цагдаагийн байгууллага ямар нэгэн албан ёсны мэдээлэл өгч, мэдэгдэл гаргаагүй байна. Зөвхөн элдэв хардалт сэрдэлт агуулсан олон нийтийн таамаг л хөврөх... Ер нь хаанаас ямар байдлаар зохион байгуулсан, хэн хулгайлсан юм гэх зэрэг асуултууд тодорхойгүй хэвээр байна.

2016 онд Фетулла Гулен гэх хүн Турк улсад цэргийн эргэлт хийхийг завдаж байв. Турк даяар үймээн самуун, бослого гарч, бослогын үеэр хэдэн зуун амь үрэгдэж, хэдэн мянган хүн баривчлагдаж байсан. Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон тэр бослогын дараа онц байдал зарласан юм. Хоёр жилийн хугацаанд онц байдлын хугацааг хойшлуулж сунгасаар сая долдугаар сарын 20-ны өдөр хоёр жилийн ойн дээр Засгийн газар нь цуцалж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ хоёр жилийн хугацаанд юу болсон бэ гэхээр, төрийн албан дахь Фетулла бүлэглэлийн хүмүүсийг хоморголон халж, төрийн албандаа цэвэрлэгээ хийсэн. Хэдэн зуун албан хаагчдад шийтгэл ногдуулсан. Дэлхийн улс орнуудад ажиллаж байсан турк сургуулиудыг хааж эхэлсэн юм. 100 гаруй сургуулийг хаасан бөгөөд Монгол дахь турк сургууль нь хэвийн ажиллагаатай үлдээд байсан цөөхөн сургуулийн нэг нь.

Режийп Тайп Эрдоганы явуулсан баривчилгаа, Вейсел Акчай багшийг хулгайлах ажлыг Туркийн тусгай албаныхан зохион байгуулсан, түүнд нь Монголын тусгай алба тусалсан ч байж магадгүй гэх зэрэг тал талын таамгийг хүмүүс дэвшүүлж байна. Тайп Эрдоганд Монголын нөлөө бүхий улстөрч тусалсан байх гэсэн таамаг ч цухалзаад эхлэв.

Энэ бол төдийлөн, тийм ч хурдан дүгнэх үйл явдал биш болов уу. Хэргийг шалгаж байгаа хууль хүчний байгууллагын албан ёсны мэдээллийг хүлээх нь зүйтэй биз ээ. Магадгүй, энэ үйл явдал хэн нэгний улс төрийн тоглолт явуулах суурь болчихыг ч үгүйсгэх аргагүй.

 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:manai uls oroltsohgvi bn gej bhgvi 2018-07-31
SARUUL:ESTOI DUGNEH BOLOOGVI BH..... 2018-07-31
zochin:MONGOLD TERROSISTUUDIIG BELTGHEJ BAYGAA GHEMT HEREGTNIIG UMGHEEL HAMGAALJ BOLOHGUY SHUUDEE!!!! TSAG HUGATSAA HARUULNA AA!!!! 2018-07-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?