ТӨР ХОЦОРЧ, ЖИРГЭЭ ФЭЙСБҮҮК ТҮРҮҮЛДЭГ БОЛЧИХЛОО

2018-08-02  

Сүүлийн үеийн байдлыг анзаарах нь ээ, манай төр, засаг яст мэлхийн хурдаар ажиллаж, нийгмийн асуудлаа даахаа больжээ. Ямар нэгэн асуудал эхлээд жиргээ, фэйсбүүкээр хөндөгдөж, олон нийтийн хүчийг авч байж, сая нэг юм төр анхаарч шийдвэр гаргадаг болсон ийм дүр зураг ажиглагдах боллоо. Цахим сүлжээ байнгын идэвхтэй байж, нийгмийн болохгүй бүтэхгүйг шүүмжлэх нь, эмзэг цэгийг олж хатгах нь эрүүл үзэгдэл юм л даа. Олон нийт шүүмжилнэ, дуугарна гэдэг нь нийгмийн хөрс суурь эрүүлжиж яваагийн л илэрхийлэл.

Харин нөгөө талд нь төр заавал иргэдээрээ хэлүүлж, жиргээ фэйсбүүкээр “нүдүүлэхээс” нааш хөдлөхөө больсон нь шийдвэр гаргах түвшинд ямар удаан назгай байгааг харуулж буй хэрэг. Төрийн үйлчилгээ урхагшсан хүнд суртлаасаа салж чадахгүй байгаа нь энэ.

Төр, засаг гэдэг үүргээрээ ард түмнээ хамгаалж, биднийг ажилтай орлоготой байлгаж, аюулгүй амьдрах бүхий л нөхцөлөөр хангаж байх ёстой. Гэвч, иргэд сошиал сүлжээгээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж бужигнаж, тээр хойно нь төр засаг арга хэмжээ авсан болдог ийм тогтолцоо бүрэлдчихлээ л дээ. Төрийн үйлчилгээ нийгмийн хурдыг гүйцэхгүй, гаргаж байгаа шийдвэр нь иргэдийн амьдралд нийцэхгүй болхи, хэлэхээс наашгүй яваа нь бас л хөгжлийг чөдөрлөж байна.   

 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?