Н.ЭНХБАЯР ЗАЛУУ ГИШҮҮНИЙ ТОЙРОГТ ЗАЛУУ ХҮН ШИГ ӨРСӨЛДӨХДӨӨ БЭЛЭН БОЛОЛТОЙ

2018-08-04  

 

Өнгөрсөн сарын 27-ноос 29-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой, үзүүштэй төрлийн нэг Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Тус тэмцээний сонирхогчдын ангилалд  МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсныг уншигч та мэдэж байгаа байх. Ингэхдээ экс ерөнхийлөгч маань 76 дугаартай оролцож улс төрийн бяцхан “үзүүлбэр” үзүүлэв. Ирэх аравдугаар сард УИХ-ын 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Үүнд Н.Энхбаяр оролцож магадгүй. Гэхдээ намын хурлаар орж байж, өрсөлдөх эрх олж авна.

УИХ-ын 42-р тойрогт Монголын түүхэн дэх хамгийн залуу гишүүн Д.Гантулга байсан болохоор ч тэр үү энэ суудал залуу хүний чадал эрч хүч шаардсан бололтой юм. Үүнийг ч Н.Энхбаяр харууллаа. Учир нь ус, шороо, шавар гээд нэлээдгүй саадыг давдаг уг тэмцээнд өлхөн оролцож, “хөөрхөн” амжилт гаргасан нь ямархан чадал чансаатай, тэмүүлэлтэй байгааг нь харуулах шиг болов. Үүгээрээ УИХ-д ахин суухдаа бэлэн байгаагаа харууллаа хэмээн жиргээчид шуугиад байгаа.

 

Б.ХУЛАН 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зориг:Амжилт хүсье. 2018-08-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?