ИЗЗН-ЫН ҮНДЭСНИЙ ХОРОО ТӨР ХУРАХЫН АМАНД ХУРАЛДАЖ, ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2018-08-06  

Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн зэрэг гурван суманд аравдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын нөхөн сонгууль явагдана. УИХ-ын 42 дугаар тойргоос МАН-ын нэр дэвшигч Д.Гантулга сонгогдож байсан ч, тэрбээр хүчирхийллийн хэрэгт нэр холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн юм. Түүний ор гарсан суудалд хэн суух вэ гэдэг нь улс төрийн намуудын бас нэгэн том тоглолт болж хувираад буй. МАН, АН-ын хувьд өнөөдөр хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх бол МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших болов уу гэсэн таамаг гараад байгаа. Харин ИЗНН-ын Үндэсний хороо Төр хурахын аманд хуралдаж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна.

Ийн намууд нөхөн сонгуульд оролцоно гэдгээ зарлаж, нэр дэвшигчээ тодруулах гол ажилдаа ороод байна.   

 

 

Ц.БУЛГАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?