ЦЭРГИЙН ТОГООЧ НАР 11 УЛСЫГ АРДАА ОРХИЖ ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-08-06  

"Цэргийн наадам-2018" олон улсын тэмцээний "Хээрийн гал тогоо" төрөлд нийт 12 улсын тогооч нар автоматын буудлага, 50 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр 1, 2 дугаар хоол, зууш, хүйтэн ундаа, талх нарийн боов, биеийн тамир гэсэн төрлүүдэд өрсөлдлөө.

Энэ өрсөлдөөнд Монгол Улсын Зэвсэгт хүчний тогооч нар сугалаа ёсоор Азербайджан, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, БНХАУ, Ангола, Беларусь улстай эн тэнцүү өрсөлдөж тэмцээний гуравдугаар хэсэг болох талх нарийн боовны төрөлд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ээлжийн тогооч, ахлагч О.Батцэцэг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ... дугаар салбарын тогооч, дэд ахлагч Ц.Цэцэгсүрэн нар 13 нэр төрлийн талх нарийн боовыг 20 хүнд хүртээмжтэйгээр 4 цагийн дотор үйлдвэрлэн 300 оноо авахаас 292 оноог авч тэргүүлжээ.

Мөн багаараа биеийн тамирын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож дэлхийн 10 орныг ардаа орхин 2 дугаар байр эзлэн цомын эзэн болов. Ийнхүү "Хээрийн гал тогоо" тэмцээний нийлбэр дүн гарч хурандаа Б.Батнямаар ахлуулсан баг 4 дүгээр байрт шалгарч тэмцээнээ амжилттай өндөрлөлөө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?