СТАРТ АП-Д ХЭРХЭН НЭГ САЯ АМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ТАТАХ ВЭ

2018-08-06  

Старт-ап буюу гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Seedstars Ulaanbaatar” тэмцээн Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн наймдугаар сарын 16-18-нд болох бөгөөд уралдаанд тодорхой шалгуур хангасан шилдэг 10 гарааны компанийг өрсөлдүүлэх юм байна.  

Тэмцээнд оролцох хүсэлтэй багуудын бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл онлайнаар явагдах аж. Ингээд бүртгүүлсэн багаас 10-ыг нь шалгаруулж, хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулан гурав дахь өдөр нь шилдгүүдийг тодруулах ажээ.

Seedstars Ulaanbaatar уралдаанд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад 2 жилээс хэтрээгүй, нийт хөрөнгө оруулалт нь 500 мянган ам.доллараас хэтрээгүй, MVP (Minimial Viable Product) буюу Бүтээгдэхүүний эхний хувилбарыг боловсруулсан цаашид ашиг орлоготой ажиллах ирээдүйтэй байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь Seedstars World уралдааны хувьд томоохон давуу тал болно.

Улмаар тэмцээнд шилдгээр шалгарсан баг “Seedstars world”-д оролцох эртэй болох юм. Тус тэмцээнд 75 орны гарааны бизнес эрхлэгч оролцдог бөгөөд шинэ, залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, зуучлах, бусдын туршлагаас суралцах боломж олгодог юм. Мөн тус тэмцээнд оролцогч нь улс орныхоо бүс нутгийн шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөж шилдгээр шалгарсан баг нь нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт авах юм.

Хэрэв та старт ап эхлүүлэх гэж байгаа бол бид дараах зөвлөгөөг хүргэж байна.

1.ХҮСЭЛ СОНИРХЛОО ХЭЗЭЭ Ч БҮҮ ОРХИГДУУЛ

Ямар ч төрлийн гарааны бизнесийг эхлүүлэхэд тухайн хүний хүсэл сонирхол ихээхэн түлхэц үзүүлдэг. Харин нэгэнт гарааны бизнес эхлүүлээд бизнесийн  стратеги  боловсруулаад түүний дагуу явахаар ихэнх хүний хүсэл сонирхол нь бууж ирдэг. Энэ үед та яагаад энэхүү бизнесийг эхлүүлснээ санаарай. Хэрвээ таны эхлүүлсэн анхны санаа бүтэлгүйтсэн бол  энэхүү асуудлыг шийдвэрлэх гарцыг харилцагчдадаа санал болгоорой.

2.БИЗНЕСИЙН МОДЕЛИЙГ САЙН СУДЛАХ НЬ ЧУХАЛ

Бизнес эрхэлнэ гэдэг нь урлаг болон шинжлэх ухаантай салшгүй холбоотой. Таны хүсэл мөрөөдөл бол урлаг, харин таны бизнесийн модель бол шинжлэх ухаан л гэсэн үг. Тиймээс өөрийн эрхэлж буй бизнесийн моделийг сайтар ойлгох нь чухал.

3.ХҮНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЭХДЭЭ УХААЛАГ БАЙ

Өөрийн багийг бүрдүүлэх нь сэтгэл хөдөлгөсөн зүйл хэдий ч мөн хариуцлагатай ажил юм. Чаддаг хүнээр нь чаддаг зүйлийг нь хийлгэ, нөгөө талаар өөрийнхөө хийх дургүй зүйлийг хийх дуртай хэн нэгнийг хөлслөх нь багийг амжилттай бүрдүүлэхэд тустай.

4.ЭРСДЭЛИЙГ ҮҮРЭГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Нөхцөл байдал ямраар ч эргэж болно. Гэхдээ хамгийн муу зүйл тохиолдоход тэнцвэрээ алдахгүй байх бэлтгэлтэй байх хэрэгтэй.  Эрсдэлээс өөрийгөө хамгаалж эрсдэлийг үүрэгч байх нь амжилттай старт апыгбий болгоход тустай.

5.ТАНЫ САНХҮҮ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ …

Та ганцаараа биш. Маш олон  бизнес эрхлэгчид мөнгөний асуудалтай тулгардаг. Тиймээс өөрийн санааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусламжийг бусдаас гуйхаасаа бүү санаа зов. Бүх хүмүүс бизнес эхлүүлэх зоригтой биш хэдий ч ихэнх бизнесийн эзэд нэгэнт эхлүүлсэн санааг дэмжээд хамтарч ажиллах дуртай байдаг.

7.ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭ СОНГОХДОО АНХААР

Дөнгөж эхэлж буй бизнесийг сонирхох хүн цөөн гэж та бодож магадгүй ч хамаагүй хямд үнэ санал болгож буй үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоохгүй байсан нь дээр. Тэд таны цагийг хумслах хэдий ч ашиг авчрахгүй гэдэг нь тодорхой хэдий ч хамгийн гол нь үйлчлүүлэгчдэд хамгийн хямд үнийг санал болгож, дэндүү өгөөмөр хандах тусам  тэд улам их хямдралыг хүсдэг болно.

8.ДУУ ХООЛОЙГОО БУСДАД ХҮРГЭ

Өөрийн ямар бизнес эхлүүлээд яаж ажиллаж буйг бусдад мэдээлэх нь нэн чухал. Масс, олон нийтийг хамарсан хурал цуглаанд оролцож мөн  боломж олдох бүрд засгийн газарт старт ап компаниудыг дэмжиж, шинэ санааг саадгүйгээр хэрэгжүүлэх боломж олгохыг  санал болгоорой.  Уулзалт, бодлогын хэлэлцүүлэг, конференц зэрэгт оролцохоос гадна старт ап байгуулагчид гишүүдтэй нэгдэн, дуу хоолойгоо түгээх нь ганцаараа ярьснаас илүү хүчтэй байх болно.

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?