БОХИРЫН ШУГАМ ДЭЭР БАРИЛГА БАРЬЖ БАЙГААГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

2018-08-07  

 

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12-А, 12-Б байрны хажууд зөрчилтэй таван давхар барилга барьж байгаа талаар өнөөдөр оршин суугчид мэдээлэл хийлээ.  Тэдний хэлснээр Барилга хоорондын зай 15-40 метр байх ёстой байхад уг барилга долоон метр зайд баригдаж байгаа гэдгийг оршин суугчид тодотгов.

 “Денверийн 12-А байрны зүүн талд баригдаж буй барилга нь бохирын төвлөрсөн шугамын дээр байрлаж байгаа. Хэрэв бохирын шугам задарвал асуудал үүснэ.  Уг барилгын ажил өглөөний 06.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилж оршин суугчид амарч чаддаггүй Мөн тэд барилга хоорондын зайны стандартыг зөрчиж байна. Бид анхааруулсан боловч хүлээж аваагүй. Хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Мөнхдөл барилгын компанийн талд орсон.  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, хотын захирагч С.Батболд хууль бус зөвшөөрөл олгосон ажилчиддаа хариуцлага тооцохыг сануулж байна” гэж 12-А байрны оршин суугч Ц. Галбаатар онцлов.

Уг барилга нь 32 айлыг нар үзэх эрхгүй болгож, бохирын төвлөрсөн шугамын дээр баригдаж буйг шүүмжилсэн юм.

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?