ОУВС ТАВ ДАХЬ ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ХИЙЛЭЭ

2018-08-09  

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж байгаа. ОУВС, Монгол Улстай гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн дагуу улирал тутам үнэлгээ хийгдэж, дүгнэлт гаргадаг. Тэгвэл өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 6-нд Жефф Готтлийбээр ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ажиллаж, 5 дахь шатны үнэлгээг танилцууллаа.

Ажлын хэсэг дүгнэхдээ “Сүүлийн үеийн макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сайн сэргэж байгаа. Гэвч тодорхой хэмжээний эмзэг байдал оршсоор байна. Ялангуяа санхүүгийн салбарыг чадавхжуулж, шинэчлэх зорилготой бодлого болон бүтцийн өөрчлөлтийн хувьд томоохон ахиц ажиглагдсан” гэв.

Хөтөлбөрийн хэрэгжилтээр зээлжих тусгай эрх буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм. Энэ удаагийн хэлэлцээр ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа. Хөтөлбөрийн хэрэгжилт, дунд хугацааны төлөв болон өрийн тогтвортой байдал, ядуу иргэдийг хамгаалах замаар өсөлтийг бий болгох мөн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, бүтцийн өөрчлөлтүүд зэрэг асуудлууд өрнөжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?