ЗТХЯ-НЫ ГАЗРЫН ДАРГА НАР НЭГИЙГЭЭ ХӨНӨӨСӨН ГЭДЭГ НЬ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООГДЖЭЭ

2018-08-10  

Өчигдөр оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийгээ хөнөөсөн байж болзошгүй хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Зам тээврийн хөгжлийн яамны байранд очиж шалгалт хийж, ажилласан байна.

Урьдчилсан байдлаар тус яамны газрын дарга нар хувийн харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Энэ талаар өнөөдөр 13:00 цагт ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор мэдээлэл хийж, цахим орчинд тарж байгаа албан тушаалаа булаалцалдан нэгнийгээ хөнөөсөн гэх яриа үндэсгүй гэдгийг хэллээ.

ЗТХЯ-ны Төрийн удирдлагын газрын дарга Б.Махбал, Хяналт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн нар өчигдөр яаман дээрээ орой болтол архидаж, хоорондоо маргалдсан бололтой.  Улмаар Б.Махбал нь Т.Гомбосүрэнгийн аминд хүрчээ. Болсон хэргийн тухайд Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ тайлбар хийж, “Яаман дээрээ ийм хэрэг гарсанд харамсаж байгаагаа” хэлсэн байна. Б.Махбалд Эрүүгийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэж, шалгаж эхэлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ЕРӨНХИЙ САЙД ХУРАНДАА У.ХҮРЭЛСҮХ ТАНД Биднийг цэрэг армид алба хааж байх үед жагсаалын хоёр цэрэг зодолдоход цэргийн сахилгын ноцтой зөрчил боллоо гэж Хорооны захирагчийг албан тушаал бууруулж, салаа ротын захирагчийг нь цэргийн цолыг бууруулж арга хэмжээ авдаг байсан. Тэр үед офицер дарга нар эрхэлсэн ажилдаа хариуц****тай ханддаг байсан юун одооны энэ сайдууд вэ. Хариуц****, болон хуулийг чанд хэрэгжүүлнэ гэж Та хэлсэн. хууль хууль бас дахин хууль гэсэн байхаа 2018-08-11

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?